Буруу явдлаар үл явагч
Самбаа санаачлага сайтай
Эцэг эхээ машид хүндлэгч
Элгэн садандаа зохицон найралдагч
Аливаа үйлээ амархан бүтээгч
Ааль зан сайтай
Ахуй биеэ хичээн хадгалагч
Ахас дүүсийг гүнээ хүндлэгч
Алиа найлангуйд дургүй
Үүр цайхад эртлэн босоод
Үс зүсээ угаан янзлагч
Үйл оёж орой унтагч
Учирсан нөхдөө баясгагч
Урваж хоёр ааш үл гаргагч
Увайгүй хов үл зөөгч
Ухаант эхнэр нэн сайн!
Friday, February 26, 2010
Thursday, February 25, 2010
ЭР ХҮНИЙ САЙН ШИНЖ
Эцэг эхийн сургаал авагч
Эд малаа үргэлж өсгөгч
Аж байдлаа арвижуулагч
Аливаа татвараа саадгүй төлөгч
Төрийн зарлигийг ёсоор гүйцэтгэгч
Төвшин шударга занг эрхэмлэгч
Гэргий хүүхдээ тэтгэгч
Гэндэж бурууг үл чалчигч
Хэнд ч ялгаагүй эелдэг найртай
Хэрсүү даруу, нөхөртөө тусч
Хулгай худлыг үзэн ядагч
Архи дарсанд үл шунагч
Ач үрээ зөв сургагч
Залхуу залхайг үл тэвчигч
Зориг сайт ард!
Эд малаа үргэлж өсгөгч
Аж байдлаа арвижуулагч
Аливаа татвараа саадгүй төлөгч
Төрийн зарлигийг ёсоор гүйцэтгэгч
Төвшин шударга занг эрхэмлэгч
Гэргий хүүхдээ тэтгэгч
Гэндэж бурууг үл чалчигч
Хэнд ч ялгаагүй эелдэг найртай
Хэрсүү даруу, нөхөртөө тусч
Хулгай худлыг үзэн ядагч
Архи дарсанд үл шунагч
Ач үрээ зөв сургагч
Залхуу залхайг үл тэвчигч
Зориг сайт ард!
Эмэгтэй хүний бие гайхмаар сонин бүтэцтэй
Дундаж биетэй эмэгтэй хүний биед:
Таван усан санг өлхөн ариутгах хлор
Хорин мянган ширхэг чүдэнзний толгой хийж хүрэлцэхүйц фосфор
Арван ширхэг саван хийж болохуйц тослог
Долоон см урт хадаас хийж болохоор төмөр
Нохой ширхийг арилгаж болохуйц хүхэр
Их бууны сумыг дэлбэлж хүрэхүйц глицерин тус тус байдаг гэжээ

Monday, February 22, 2010
Эрэгтэй, эмэгтэй хүний 20 ялгаа
Эрэгтэй, эмэгтэй хүний 20 ялгаа
Эмэгтэй хүний сонсгол эрэгтэйгээс илүү байдаг
Эмэгтэй хүүхэд эрэгтэйгээс түргэн хэлд ордог
Эмэгтэйн хөгжмийн сонсгол илүү байдаг
Эмэгтэйн 22 хувь нь, эрэгтэйн 48 хувь нь унтахдаа хурхирдаг
Эмэгтэйг бодвол эр хүний уураг тархи хүнд, хэл нь урт, нас нь богино байдаг
Хөвгүүд, залуус 15-24 насандаа охид, бүсгүйчүүдийг бодвол бүдэрч унах нь зургаа дахин олон байдаг
Эмэгтэй хүн утсаар чалчих нь эрчүүдээс гурав дахин илүү байдаг
Эмэгтэйчүүдийн толгой өвдөх нь мөн гурав дахин илүү байдаг
Эмэгтэй хүн эрчүүдээс хоёр дахин хурдан унтдаг
Тоонд сайн 12 хүүхдийн нэг нь охин байдаг
Солгой гартай эрчүүд эмэгтэйгээс олон
Гадаад хэл сурахдаа эмэгтэй илүү авъяастай
Эмэгтэй хүн эрэгтэйг бодвол үнэрлэх чадвар нь 20 дахин илүү байдаг
Эрүүл эрэгтэйн зүрх минутанд 65 цохилдог бол эмэгтэйх 72 удаа цохилно
Эрэгтэйн биед эмэгтэйгээс хагас литр илүү цус эргэж байдаг ч эмэгтэйг бодвол олдсон цусаа нөхөж авч чаддаггүй
Биологийн хувьд эрэгтэй нь эмэгтэйгээс илүү сул дорой байдаг
Эрчүүд хүүхнүүдээс илүү чадмаг машин барьдаг ч эмэгтэй жолооч осол гаргах нь цөөн
Эмэгтэй хүнийг бодвол эрэгтэй хүн гипнозод орох нь муу байдаг
Хувиа хичээх талдаа эрчүүд илүү байдаг
Эмэгтэй хүн сэтгэл зүйн хямралд эр хүнээс хоёр дахин их өртдөг
Эдгээр 20 ялгааг анагаахын эрдэмтэн мэргэд, хүн судлалынхан номлон гаргажээ.

Subscribe to:
Posts (Atom)