Pages

Thursday, October 3, 2019

МӨХЛИЙН ДОЛООН НҮГЭЛ



1. Хөдөлмөрөөр олоогүй баялаг 
2. Хүмүүний ухамсаргүй цэнгэл 
3. Хөндий хоосон мэдэмхийрэл 
4. Эрхэмлэх суртахуунгүй арилжаа 
5. Энэрхүйг гээсэн шинжлэх ухаан 
6. Бие сэтгэлээ өргөөгүй шашин 
7. Баримтлах зарчимгүй улс төр 



Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Wednesday, April 11, 2018

Зүгээр л бичмээр санагдлаа

Өнөөдөр энгийн л сайхан өдөр. Өдөр хоног харавсан сум шиг өнгөрөх юм. Нэг л мэдэхэд дараагийн цалин буух болсон байх юм. Цалин буух нь сайхан ч цаг хугацаа ийм л хурдан, нэг л мэдэхэд урсан өнгөрнө. Өөртэйгээ ажиллах зав зай хомс. Цагийг зөв зохицуулж бас чадахгүй байна. Цалин буух сайхан ч өөртэйгээ ажилаагүй, хором мөч өнгөрсөн гэж бодохоор хайран санагдана.

Саяхан би нэг сургалтанд суулаа. Их өгөөжтэй сайхан сургалт. Сэтгэл судлалын гэмээр юмуу даа. За тэгсэн хэрэв таньд амьдрах 24 цаг байна. 24 цагийн дараа үхвэл та гэрээслэлээ бичээрэй гэж байна. Би ч бодож, бодож чухам юуны тулд яах гэж амьдарсан юм бэ? гээд л өөрөөсөө асууж байгаад, амьдрал бол яг л зүүд шиг гээд л бичсэн. Тэгээд бусдад туслаарай. Энэ л амьдралын утга учир байж гээд л. Тэгсэн хэрнээ буцаад сэрсэн мэт тэр мэдрэмж алга болно. Тэрүүхэн тэнд амьдралаа эргэн дурсахад яг л зүүд шиг хоосон санагдаж байсан. Зүгээр л үүнийг бичмээр, тэмдэглэмээр санагдлаа. Зүгээр л ....

Tuesday, June 5, 2012

Дээдсийн зүрхэн шүтээнийг монгол оронд залах хөтөлбөр

Зүрхэн шүтээнийг Улаанбаатар хотод Монголын Хүүхдийн Ордонд залж "Далай лам" фото зургийн үзэсгэлэн ажилуулна. (Үзмэр 6-р сарын 4-нөөс 10-ны өдрүүдэд 10:00-14:00, 15:00- 18:00 цагуудад нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Энэ өдрүүдэд Монголын хүүхдийн ордны их танхимд 14:00 цагаас оюутнуудад "Бурханы шашин орчин үед" сэдвээр цуврал лекц уншиж, баримтат кино үзүүлнэ. 17:00 цагаас өндөр настнуудад зориулан баримтат кино үзүүлнэ).

6-р сарын 6

10:00- 14:00, 15:00- 18:00 Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө.

14:00 Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн Гэцүлмаа Түвдэн Гялмо "Бурханы номыг өдөр тутмын амьдралдаа уялдуулах нь" сэдвээр оюутнуудад лекц уншина.

15:00 Оюутнуудад зориулан Бурханы шашны сэдэвт баримтат кино үзүүлнэ.

17:00 Өндөр настнуудад зориулан Бурханы шашны сэдэвт баримтат кино үзүүлнэ.

6-р сарын 7

10:00- 14:00, 15:00- 18:00 Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө.

14:00 Гандантэгчэнлин хийдийн Гавж Д.Нямсамбуу “Бурханы шашин ба шинжлэх ухаан" сэдвээр оюутнуудад лекц уншина.

15:00 Оюутнуудад зориулан Бурханы шашны сэдэвт баримтат кино үзүүлнэ.

17:00 Өндөр настнуудад зориулан Бурханы шашны сэдэвт баримтат кино үзүүлнэ.

6-р сарын 8

10:00- 14:00, 15:00- 18:00 Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө.

14:00 Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв, Ч.Хатанбаатар "Нигүүлсэнгүй сэтгэл бидний амьдралд" сэдвээр оюутнуудад лекц уншина.

15:00 Оюутнуудад зориулан Бурханы шашны сэдэвт баримтат кино үзүүлнэ.

17:00 Өндөр настнуудад зориулан Бурханы шашны сэдэвт баримтат кино үзүүлнэ.

6-р сарын 9

10:00- 14:00, 15:00- 18:00 Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө.

14:00 Гандантэгчэнлин хийдийн Гавж Д.Лувсанжамц “Бурханы шашны гүн ухаан Монголчуудын амьдралд” сэдвээр оюутнуудад лекц уншина.

15:00 Оюутнуудад зориулан Бурханы шашны сэдэвт баримтат кино үзүүлнэ.

17:00 Өндөр настнуудад зориулан Бурханы шашны сэдэвт баримтат кино үзүүлнэ.

6-р сарын 10

10:00- 14:00, 15:00- 17:00 Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө.

17:00 Дээдсийн зүрхэн шүтээнийг Улаанбаатар хотод залсан ажиллагааны хаалтын ёслол Монголын Хүүхдийн Ордны их танхимд болно.

17:30 ШУТИС-ийн оюутнууд урлагийн тоглолт үзүүлнэ.

6-р сарын 13

10:00 Завхан аймгийн Улиастай хотын төв хийдэд Зүрхэн шүтээн залах нээлтийн ажиллагаа

10:30- 14:00, 15:00- 19:00 Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө.

6-р сарын 14

10:00- 14:00, 15:00- 18:00 Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө.

18:00 Хаалтын ажиллагаа.

6-р сарын 17

10:00 Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шүтээн залах нээлтийн ажиллагаа

10:30- 14:00, 15:00- 19:00 Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө.

6-р сарын 18

10:00- 14:00, 15:00- 18:00 Дээдсийн зүрхэн шүтээнд өргөн олон түмэн мөргөнө.

18:00 Хаалтын ажиллагаа.

Friday, June 1, 2012

Таны үзэл бодолд хэрэгтэй жишээ

Мөрийн гурван эрхэм нэртэй буддын 5 сарын хичээл дээр Гэвш багш бусдад чадах чинээгээрээ тусал. Боломж олдож байгаа дээр нь тусал гэсэн утгатай хичээл орж байлаа л даа. Энэ хичээл дээр миний толгойд "Өөрөө намагнаас гараагүй байж, бусдыг яаж намагнаас гаргах билээ дээ?" гэсэн бодол толгойд эргэлдээд байв. Тийм зүйр үг ч байдаг шүү дээ. Хичээлийн төгсгөлд асуух зүйл байна уу гэж багшийг асуухад энэ бодлоо асуулаа л даа. Би тэр хичээлд ээжтэйгээ цуг сууж байсан юм. Багш хэлэхдээ жишээ нь: Таны ээж усанд шивлээ гэж бодъя. Та тэгтэл ээжээ та байж байгаарай би усанд сэлж сурчихаад таныг аваръя гэхгүй биз дээ? Аль чадах чинээгээрээ ээжийгээ хугацаа алдахгүйн тулд бүх аргаа хэрэглээд гаргаж авна шүү дээ. Түүнээс биш би сэлж сурчихаад ирье, тэгээд таныг аваръя гэсээр байтал хамгийн гол нь хугацаа алдсан байдаг гэж хэлж байсан. Аав ээжийгээ баян болоод баярлуулнаа, баян болж чадалтай болж байгаад л туслая гэсэн бодолтой байвал хэдий тийм баян ч байна уу, чадалтай ч болсон байна уу гол нь хожимдсон байдаг. Тиймээс хугацаа алдахгүйгээр л чадлынхаа хирээр, өрөвч нинжин сэтгэлээр хүнд тус хүргэж байгаарай гэж багш хэлж билээ. Энэ жишээ үнэхээр яг голыг нь онож хэлсэн сайхан жишээ байсан учираас бусад хүмүүс ч гэсэн мэдэж аваад хугацаа алдалгүйгээр бусдад туслан, аав ээжийгээ баярлуулаасай.

Бас энэ хичээл дээр ярьж байсан. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ийм хүн болгоно, тийм хүн болгоно гэдэг гэнээ. Тэгээд бүх зүйл санасанаар болохгүй болохоор урам нь хугарч, сэтгэлээр унаж гомдох тохиолдол байдаг. Энэ бишээ гол нь хүүхдийг сайн л хүн болгож хүмүүжүүлбэл тэгээд л болно. Хамгийн чухал нь хүн болгож төлөвшүүлэх, сайн хүн болгох хэрэгтэй гэж багш хэлж байсан. Өрөвч нинжин сэтгэлтэй, бусдыг хайрладаг сайн хүн өөрөөр хэлбэл хүн чанартай хүн болгон төлөвшүүлэх, тийм хүн болоосой гэж хүсэх хэрэгтэй гэж. Энэ тэмдэглэлийг Хүүхдийн баяраар бичиж байгаа болохоор сайхан ерөөлөөр дүүргэе.

Монголын үрс маш олон болтугай.

Thursday, March 29, 2012

Ичиг, ичиг (Ноён хутагт Д.Данзанравжаа)

Ичиг, ичиг

Аяа бас, буян хураасангүй насжисан хөгшид ичиг

Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг

Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлсэнгүй мэргэд ичиг

Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг

Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг

Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг

Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг

Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзари нар ичиг

Аяа бас, өдөр хийдэд суугаад, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг

Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг

Аяа бас, тустай сэтгэлийг бодохгүй, өртөг бодогч эмч нар ичиг

Аяа бас, өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг гаргагч хэрсүүчид ичиг

Аяа бас, нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг

Аяа бас, өдөр бусдыг сургаад шөнө өөрөө цалгайрагч номч нар ичиг

Аяа бас, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг

Аяа бас, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг

Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас би ганцаар ичиг

Аяа бас, хэрэв бусад их багад буй бол хэн ч болов тэр ичиг ичиг

Аргаа бүү барагтун. Ай хөөрхийнүүд минь ээ.


Эх сурвалж: http://www.dharma.mn/

Thursday, January 19, 2012

Мял богдын захиас үгнээс

Авралын дээд багшдаа бишрэлгүй
Авшиг хүртээд юуны тус
Утгын шимийг зүрхэндээ шингээлгүй
Уншилга цээжлээд юуны тус

Бэртэгчин амьдралаас холдолгүй
Бясалгал хийхийн хэрэг юун
Бие сэтгэлээ номхотголгүй
Мөргөл хийхийн ашиг юун

Хүний муулахыг тэсэхгүй бол
Хүлцэл сахилын хэрэг юун
Тачаал хорслыг дарахгүй бол
Тахил мандлын утга юун

Аминч үзлийн хир шингэсэн
Өглөг буян юуны тус
Амьтан бүхнийг эх шигээ бодолгүй
Өндөр суудал юуны тус

Ариун үзэгдлийг сэрж мэдэхгүй
Суварга босгоод юуны тус
Аж төрлөө бясалгал болгохгүй
Цац талбиад юуны тус

Өр зүрхний угаас залбиралгүй
Өргөл бариад юуны тус
Үнэн номыг анхаарч сонсолгүй
Өвдөг сөхрөөд юуны тус

Амьд сэрүүнд нь итгэж бишрэлгүй
Авсанд мөргөөд юуны тус
Найдангуй орчлонд сэтгэл уйдалгүй
Наминчлал үйлдээд юуны тус

Өөрөөсөө илүү бусдыг хайрлалгүй
Өгөөмөр амлаад юуны тус
Нүглийн буртгийг дотроос угаалгүй
Нүүрээ будаад юуны тус

Башир хуурмагийг жигшээ нь үгүй
Шашин номлоод юуны тус
Багшийн үгийг дагах нь үгүй
Шавь нар олшроод юуны тус

Агуулга гээсэн хэлбэрдэл бүхэн
Ашиг болохгүй уршиг болно
Ариун зорилгодоо үнэнч бол
Аливаа дэмийрлээс хол байгтун.

Эх сурвалж: http://www.buddhism.mn/

Tuesday, December 20, 2011

Р.Чойном Залуу нас

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Эх сурвалж: http://www.biirbeh.mn