Pages

Tuesday, October 12, 2010

Байгаль дэлхий хэрхэн хувьсан өөрчлөгдөх нь биднээс нь хамаарна

Эх сайхан байгаль дэлхий минь уур амьсгал, усгүйдэл, цөлжилтөнд өртсөөр л байна. Энэ талаар дэлхий нийтээрээ санаа тавьж, асуудал хэлэлцэгдэж, тодорхой хэмжээний ажлуудыг зохион байгуулж байгаа боловч тийм ч сайн үр дүнд хүрч чадахгүй байгаа билээ. Энэ талаар санаа зовж явдаг нэгэн эгчтэй уулзан ярилцаж байхад нээрээ л тийм шүү гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан. Цэрэндулам эгч хэлэхдээ: "Усанд сайн үг хэлбэл бүтэц нь өөрчлөгдөж зөв хэлбэртэй болно, муу зүйл хэлбэл бүтэц нь мөн өөрчлөгдөж эвдэрдэг. Үг усанд ингэж нөлөөлж байгаа юм чинь хүний биеийн 70 % нь уснаас бүтдэг учир хэрэв бид зөв үзэл бодол, зөв санаа сэтгэлээр байгаль дэлхий, аливаад эелдэг зөөлнөөр хандвал усгүйдлийн зовлонг үзэхгүйгээр барахгүй, байгаль дэлхий зөв бүтэцдээ орох болно" гэж хэлж байсан. Үнэндээ ч бид аливааг энэрч хайрлан, бүхий л зүйлстэй зөв зохистой харьцахыг хичээвэл байгаль дэлхий бидэнд буцаагаад эелдэг зөөлнөөр хандаж цөлжилт, усгүйдэл, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдах нь багасана шүү дээ. Аливааг энэрч хайрлан сайхан энерги цацруулж байгаа хүмүүнрүү ямар ч хүн уурлаж чаддаггүй биз дээ. Яг л үүнтэй адил :) . Байгаль дэлхийтэйгээ аль болохоор эелдэг зөөлөн харьцаж, хүмүүний ёсноос гажихгүйгээр (хорлон сүйтгэх үйлээс хол) өөрөөсөө ямагт сайхан энерги цацруулж, түүнийгээ мэдэрч өөрийгөө үргэлж сайн сайханаар цэнэглэж явахыг хичээх нь хүн бүрийн үүрэг болооод байнаа.

Tuesday, October 5, 2010

САНАЖ ЯВАХАД ЧУХАЛ ЗҮЙЛС

Хамгийн агуу баяр баясгалан - бусдад хайр болоод амар амгаланг бэлэглэх

Хамгийн том гарз - өөрийгөө хүндлэхээ болих

Хамгийн гайхамшигт эх үүсвэр – сэтгэлийн гүн дэхь амар амгалан

Даван туулахад хамгийн хүнд бэрхшээл - айдас

Хамгийн үнэт өмч хөрөнгө - итгэл

Бүтэлгүйтлийн хамгийн гол шалтгаан - шалтаг гаргах

Хамгийн сайхан гоёл - инээмсэглэл

Хамгийн аюултай хүн - хов яригч

Хамгийн өгөөжтэй дадал - бусдад урам зориг хайрлах

Хамгийн өөдгүй зуршил - бусдаас өө хайх

Monday, October 4, 2010

АМЬДРАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Амьдрал бол БЭЛЭГ, түүнийг хүлээн ав
Амьдрал бол БОЛОМЖ, түүнийг ашигла
Амьдрал бол АДАЛ ЯВДАЛ, тийм учраас зоригтой бай
Амьдрал бол ЗОРИЛГО, түүнд хүр
Амьдрал бол АМЛАЛТ, түүнийг биелүүл
Амьдрал бол СОРИЛТ, түүнийг даван туул
Амьдрал бол ДУУ ХУУР, түүнийг магтан дуул
Амьдрал бол БЭРХШЭЭЛ, түүнтэй тэмц
Амьдрал бол ТОГЛООМ, түүнтэй тогло
Амьдрал бол НУУЦ, түүнийг олж нээ
Амьдрал бол ХАЙРЫН ТҮҮХ, түүнийг бусдад ярь
Амьдрал бол ҮҮРЭГ, түүнийг гүйцэтгэ
Амьдрал бол ОНЬСОГО, түүнийг тааж ол
Амьдрал бол АЯЛАЛ, баясан зугаац!

Sunday, October 3, 2010

Хамгийн анхны програмист эмэгтэй хүн байлаа


Эрчүүдийг ихэнхдээ ухаалаг гэдэг боловч үнэндээ эмэгтэйчүүдээс ухаалаг биш байх тал бий. Үүний нэгэн нотолгоо бол дэлхийн хамгийн анхны програмист нь эмэгтэй хүн байсан байдаг. Түүнийг Ада Ловлес гэдэг. Тэрээр хамгийн анх програмчлалыг ойлгож анхны програмчлалыг хийж байсан хүн юм. Ада 1815 онд Лондон хотноо сурвалжит гэр бүлд мэндэлжээ. Ээж нь Адаг Шинжлэх ухаан, математикын ухаанаар сургахаар шийдсэн нь энэ салбарт гаргасан амжилтын эх үүсвэр нь болжээ. Тэрээр ээжийнхээ зүтгэлээр маш ухаалаг, математикын ухааны шилдэг боловсорсон эмэгтэй болж өсөн хүмүүжсэн юм. 18 насандаа тэрээр анхны програмчилж болох тооцоолох машиныг бүтээгч эрдэмтэн Чарлез Бэбэжтэй танилцжээ. Түүнтэй танилцсанаас хойш Ада тэдний хүрээлэнд зочлон уг машины талаар хичээнгүйлэн судлаж эхэлсэн аж. Тухайн үеийн хамгийн сүүлийн үеийн ололт болж байсан машины талаар тэрээр судлаж шинжилж шинэ асуудлуудыг гарган тавьж байлаа. Түүний нөхөр Адаг зоригжуулан Чарлез Бэбэжтэй хамтран ажиллахад нь ихээхэн туслалцаа үзүүлдэг байжээ. Чарлез удалгүй "Analytical engine"-ы талаар анхны төсөл гаргасан ба түүнийг нь ойлгосон хэдхэн хүний нэг нь Ада байсан юм. Analytical engine-г програмчлах нь хүний үүрэг байсан ба түүнийг тусгай картаар хийж байсан байна. Өөрөөр хэлбэл, энэхүү машиныг удирдахад урьдчилан бэлдсэн тусгай карт бүтээдэг байжээ. Ада энэ машиныг маш өргөн бололцоотой болохыг ойлгож санах ой болон илүү боломжтойг мэдсэн байна. Ингээд Ада програмчлалыг эхэлсэн ба маш хүнд үйлдлүүдийг алдаагүй хийж болох мөн цаашлаад хөгжим ч тоглох боломжуудыг олж харсан байна. Тэрээр машин нь програмчлалд хэрхэн хандах талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичсэн ба цаашлаад програмчлалын шинжлэх ухаанд хэр их хувь нэмэртэйг тодорхойлж өгчээ. Ингээд тэрээр хамгийн анхны програмист тэр дундаа компьютерийн ертөнцөд хөл тавьсан анхны эмэтгэй болж чадсан юм. Ада 36 насандаа хорт хавдараар хорвоог орхисон ба түүнийг аавынх нь хажууд хөдөөлүүлсэн ажээ. 1980 онд түүний дурсгалд зориулан United States Department of Defense өөрсдийн шинэ програмчлалын хэлээ ADA хэмээн нэрлэсэн юм. Дашрамд дурдахад энэ эмэгтэйн зураг "Windows 98" үйлдлийн системийн гарын авлага номын хавтас дээр хэвлэгдсэн байдаг юм.