Pages

Friday, February 26, 2010

САЙН ЭМЭГТЭЙН ШИНЖ

Буруу явдлаар үл явагч
Самбаа санаачлага сайтай
Эцэг эхээ машид хүндлэгч
Элгэн садандаа зохицон найралдагч
Аливаа үйлээ амархан бүтээгч
Ааль зан сайтай
Ахуй биеэ хичээн хадгалагч
Ахас дүүсийг гүнээ хүндлэгч
Алиа найлангуйд дургүй
Үүр цайхад эртлэн босоод
Үс зүсээ угаан янзлагч
Үйл оёж орой унтагч
Учирсан нөхдөө баясгагч
Урваж хоёр ааш үл гаргагч
Увайгүй хов үл зөөгч
Ухаант эхнэр нэн сайн!

Thursday, February 25, 2010

ЭР ХҮНИЙ САЙН ШИНЖ

Эцэг эхийн сургаал авагч
Эд малаа үргэлж өсгөгч
Аж байдлаа арвижуулагч
Аливаа татвараа саадгүй төлөгч
Төрийн зарлигийг ёсоор гүйцэтгэгч
Төвшин шударга занг эрхэмлэгч
Гэргий хүүхдээ тэтгэгч
Гэндэж бурууг үл чалчигч
Хэнд ч ялгаагүй эелдэг найртай
Хэрсүү даруу, нөхөртөө тусч
Хулгай худлыг үзэн ядагч
Архи дарсанд үл шунагч
Ач үрээ зөв сургагч
Залхуу залхайг үл тэвчигч
Зориг сайт ард!

Эмэгтэй хүний бие гайхмаар сонин бүтэцтэй

Дундаж биетэй эмэгтэй хүний биед:
 Таван усан санг өлхөн ариутгах хлор
 Хорин мянган ширхэг чүдэнзний толгой хийж хүрэлцэхүйц фосфор
 Арван ширхэг саван хийж болохуйц тослог
 Долоон см урт хадаас хийж болохоор төмөр
 Нохой ширхийг арилгаж болохуйц хүхэр
 Их бууны сумыг дэлбэлж хүрэхүйц глицерин тус тус байдаг гэжээ

Monday, February 22, 2010

Эрэгтэй, эмэгтэй хүний 20 ялгаа

Эрэгтэй, эмэгтэй хүний 20 ялгаа
 Эмэгтэй хүний сонсгол эрэгтэйгээс илүү байдаг
 Эмэгтэй хүүхэд эрэгтэйгээс түргэн хэлд ордог
 Эмэгтэйн хөгжмийн сонсгол илүү байдаг
 Эмэгтэйн 22 хувь нь, эрэгтэйн 48 хувь нь унтахдаа хурхирдаг
 Эмэгтэйг бодвол эр хүний уураг тархи хүнд, хэл нь урт, нас нь богино байдаг
 Хөвгүүд, залуус 15-24 насандаа охид, бүсгүйчүүдийг бодвол бүдэрч унах нь зургаа дахин олон байдаг
 Эмэгтэй хүн утсаар чалчих нь эрчүүдээс гурав дахин илүү байдаг
 Эмэгтэйчүүдийн толгой өвдөх нь мөн гурав дахин илүү байдаг
 Эмэгтэй хүн эрчүүдээс хоёр дахин хурдан унтдаг
 Тоонд сайн 12 хүүхдийн нэг нь охин байдаг
 Солгой гартай эрчүүд эмэгтэйгээс олон
 Гадаад хэл сурахдаа эмэгтэй илүү авъяастай
 Эмэгтэй хүн эрэгтэйг бодвол үнэрлэх чадвар нь 20 дахин илүү байдаг
 Эрүүл эрэгтэйн зүрх минутанд 65 цохилдог бол эмэгтэйх 72 удаа цохилно
 Эрэгтэйн биед эмэгтэйгээс хагас литр илүү цус эргэж байдаг ч эмэгтэйг бодвол олдсон цусаа нөхөж авч чаддаггүй
 Биологийн хувьд эрэгтэй нь эмэгтэйгээс илүү сул дорой байдаг
 Эрчүүд хүүхнүүдээс илүү чадмаг машин барьдаг ч эмэгтэй жолооч осол гаргах нь цөөн
 Эмэгтэй хүнийг бодвол эрэгтэй хүн гипнозод орох нь муу байдаг
 Хувиа хичээх талдаа эрчүүд илүү байдаг
 Эмэгтэй хүн сэтгэл зүйн хямралд эр хүнээс хоёр дахин их өртдөг
Эдгээр 20 ялгааг анагаахын эрдэмтэн мэргэд, хүн судлалынхан номлон гаргажээ.