Pages

Tuesday, March 22, 2011

Өсөхийн цагт санууштай нь

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь
Нойр, залхуу, атаа гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгт тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав

Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших үхэх гурав

2 comments:

  1. Гадаа бороо шиврээд цаанаа л нэг бүүдгэр тэгсэн мөртлөө зөөлөн намуухан зүгээр л өөрөө өөрийгөө сонсож болдог сайхан өдрүүдийн нэг болж байна даа дүү минь. Яг энэ үед би чамаас анх авч сонсоод эгшиг болгон нь миний эд эсээр гүйх мэт, он цаг цаг хугацаанаас үл хамааран хормын төдийд л бодлын гүндэх Гималайн ууланд аваачиж чаддаг сайхан аянуудаа сонсоод толгойгоо үл мэдэг гэлжийлгээд нүдээ хааяа анин хааяа нээн биеэрээ найган ганхан найган ганхан сэтгэлийн их амар амгаланг эдэлсэн шигээ л сууж байна даа.
    Энэ үед бүсгүй та эндээ алгаа. Байхгүй хойгуур чинь ороод гарлаа тэртээ 3 сарын 22 ноос хойш салхи сэрвээ оруулаагүй бололтой. Сонсож байгаа ая минь энэ удаа Гималайруу намайг аваад явсангүй. Зүгээр л эгэлхэн хэрнээ шаргалхан туяатай дурсамжуудын минь нэг бүлэг хэсэгрүү аваад явчихлаа. Энэ бүлэг хэсгийг “Нанидаа ажилдаа ороод буцаад гарсан нь” гэж нэрлэх бөлгөө хэ хэ .
    Дурсамж ингэж эхлэнэ....
    Ажилдаа иртэл танихгүй 2 бүсгүй ажилд оржээ. Ширээ тойрон миний танидагаас танидаггүй хүртэл 20 иод хүн хуралдаад л бүгд чухал царайтай бас эрч хүчтэй суучихсан. Би гайхаад үүдээр шагайчихаад буцах гэтэл захирал - Нанидаа нааш ир энд суу гээл намайг юм хэлэх зай өгөлгүй хүчээр ажилдаа буцаад ор гэчихсэн.
    Зиа ингээл 1,2,3 гээд л өдөр хоног урсдагаараа урсаж битүүхэндээ 2 бүсгүйг их л ажигладаг байлаа. Хийдэг байсан бүхэн маань цөөрч хэрэндээ л хуучирсан би бээр та 2-оороо ажилаа хийлгээл өөрөө налайсан шээг сайхан байлаа даа. Нэг өдөр - Нанидаа чиний өрөөнд Оюунжаргал хамт суух болсон гэсэн чинь би ёстой нүд бүлтэрээд чих шуугиад толгой эргээд /хэ хэ жаахан хэтрүүлэг хийлээ/ сонин болчихсон учир нь өөрийнхөө өрөө, ширээ сандал үзэг цаас цонх хөшиг аяга таваг гээд өөртөө байх бүхнээ харамлаж байгаа нь тэр байж дээ. Одоо яахав дээ захирал хэлж байгаа хойно за л гээд сулхаан дугарлаа даа хөөрхий. Нэг мэдсэн дассан байсан даа.
    Эхнэр нөхөр, ажил сургууль, сэтгэл санаа шашин шүтлэг, найз нөхөд, сайхан муухай гээд л хорвоогийн хамаг бүхнийг ухаж төнхөөд эрүүгээн чилтэл яридаг байлаа.Хаалгаа хааж байгаад цайгаа өөртөө дөхүүлж байгаадл...Сүүлдээ өрөөндөө ганцаараа байх муухай болчихсон байж билээ.
    Өглөө эрт ирээд л 00-ийн өрөөний толинд хараастай, тольдоостой, нүүрээ ч будаж амжилгүй ирдэг байсансан. Чи болж байна уу, би болж байна чи ор, та ор ,гээд тэр 00-ийн өрөөний хаалгыг мөн их онголзуулсан даа. Ажил маань хэрэндээ л олон хүүхэнтэй болчихсон дээр нь бүх юм эмх цэгцтэй өнгө засаад ажил ч урам зоригтой байжээ.
    Цааш нь чи бүгдийг мэднэ. Би бас бүгдийг дурсана. Амеркийн далбайтай шар цайны аяга, ногоон баартай ягаахан цэцэгстэй цагаан хана, цоож хийж амжаагүй миний хөөрхөн шаргал шүүгээ, өглөө болгон тоосыг нь арчих компьютер, бидний нэрийг бичсэн хүрэн бор өрөөний минь модон хаалга, цонхон дээр байнга байх эзнийхээ гарын аяыг сайн даах миний бяцхан кактус, Дэлхийн газрын зурагтай том жааз, бас өрөөг минь дүүргэх бидний 2 шар ширээ бүхнийг би мартаагүй. Бас хааяа ингэж дурсана.
    Бяцхаан охин шиг дүрс хийтэл асч тэр дороо намждаг халимаг бор үстэй, бор пиджак өмсчихөөд компьютер ширтээд байсхийн түс хийтэл инээх Сараа эгчийг бас ингэж дурсана...Мөн ч их зочдын чихэр кофеноос нь 2 лаа гуйж идсэн дээ...

    ReplyDelete