Зөв хооллохын тулд 4-н дүрэм баримтлана.
- Хэт бага идэж болохгүй: Хэтэрхий бага хоолловол өлсөж, сульдана. Улмаар зөв үйл хийх хүчгүй болдог. Тиймээс маргаашийн хоол хүртэл өлсөхгүй байхаар бодож хоолло.
- Хэт их идэж болохгүй: Хоолоо ихдүүлбэл ачаа үүрсэн мэт бие хүндэрдэг. Амьсгалахад ч бэрхтэй болж, нойрмоглон нозоорч юу ч хийж чадахгүй. Мөн сэтгэлийн гэмийг дарах чадвараа алдана.
- Шингэц сайтай хоол идэх: Шингэцтэй хоол идвэл элдэв хууч хөдлөхгүй. Мөн шинэ зовлон үүсэхгүй.
- Буруу санаагүй хооллох: Хооллохдоо ямар нэг ёс жаягийг зөрчихгүй бол таатай мэдрэмж төрдөг.
No comments:
Post a Comment